ТАСАЛБАР


Төвдийн Соёлын Төв/Гүмбумын Жамцэ Лин хийд нь Дээрхийн гэгээн Далай ламтан Адишаагийн Бодь Мөрийн Зул номыг гурван өдөр заан айлдах болсныг таатайгаар мэдээлж байна. Хичээл 2007 оны 10 сарын 24-26-нд Индианагийн Их Сургуулийн Аудиториумд болно.
Индианагийн Их Сургууль 3 сарын 7-ноос эхлэн гурван өдрийн цогц тасалбарыг
борлуулж эхэлжээ.
Харилцах утас: 812-855-1103
Цахим шуудан: tickets@indiana.edu

Эсвэл www.IUAuditorium.com хаягаар орж захиалга өгч болно.
Энэ тасалбарт нийт 6 хичээл (өдөртөө 2), дээр нь Аудиториумд оройдоо зохиогдох арга хэмжээнүүд багтсан бөгөөд үнэ нь 275$. Арваас дээш хүн нэгдэн бүлэг болж захиалбал тасалбар бүрд 25$-ын хямдралтай. Тус сургуулийн Аудиториумын галын аюулгүйн дүрмээс шалтгаалж нэг суудалд нэг л хүн суух зөвшөөрөлтэй. Эцэг эх нь хүүхдээ өвөр дээр авч суухыг хориглодог.

24, 25, 26-ны оройн цагаар Төвдийн Соёлын Төвөөс Төвд, Монголын соёлын холбогдолтой янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд үүнийг жич зарлана. Зарим үйл ажиллагаа нь нийтэд үнэгүй байхаар төлөвлөж байна. Та хэдий тасалбар худалдан авсан ч үйл ажиллагаа эхлэхээс дор хаяж 15 минутын өмнө суудлаа эзлэхгүй бол үүнээс хойш суудал хадгалагдахгүй болохыг анхааруулъя.

Индианагийн Их Сургууль 2007 оны 10 сарын 2-ноос эхлэн салангид хичээлийн тасалбарыг цөөн тоогоор зарах бөгөөд хичээл тус бүрийн үнэ $50 байна. Мөн оюутнууддаа зориулан цөөн хямдралтай тасалбар $25-аар худалдана.

Ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдсан хувь хүн (1000$) болон гэр бүлийн хост (1500$) зориулсан цөөн тусгай суудал буйг Төвдийн Соёлын Төвтэй шууд харьцаж авна. Энэ туай мэдээлэл Ивээн тэтгэх гэсэн хэсэгт дэлгэрэнгүй байгаа. Эдгээр тусгай суудал нь Индианагийн Их Сургуульд хамааралгүй, манай төвийнх юм. www.tibetancc.com tcc@tibetancc.com хаяг болон 812-331-0014, 812-336-6807 утасаар хандан энэ тухай мэдээллийг авч болно.

Индианагийн Их Сургуулийн Аудиториумын машины зогсоолын тухай мэдээллийг доорх хаягаас авна уу?
http://www.iuauditorium.com/new0607/parking_info.html

Ном айлдах үеэр анхаарах зүйлс

Гар утас, цаг, сэрүүлэг зэрэг цахим хэрэгслээ унтраана. Үүргэвч, цүнх зэргээ гэртээ орхин ирнэ. Хадгалах өрөө байхгүй. Зургийн аппарат, видео камер зэргийг оруулахгүй. Дуу хураагуур ажиллуулахыг үл зөвшөөрнө.

Хүүхэд бүр тусдаа тасалбар авна.
Харшилтай хүн олон байдаг тул ном айлдах үеэр үнэртэй ус бусад гоо сайхны
бараа цацахгүй байхыг хүсье.
Дор хаяж, 90 минутын өмнө ирэхийг зөвлөе. Төрийн Департаментаас таны хувцас
хунар, эдлэл хэрэглэлийг шалгах болно.

Лам нарын тусгай тасалбар


Дээрхийн гэгээнтний ном айлдах, нийтэд зориулан үг хэлэх болон өдрийн зоог барих үйл ажиллагаанд тодорхой тооны санваартныг оролцуулна. Тэдгээр нь өөрийгөө батлах үнэмлэх, шашны өмсгөлтэй байх ёстой. Ийм тасалбар үнэргүй бөгөөд зөвхөн Төвдийн Соёлын Төвөөр дамжуулан захиалах боломжтой. Тасалбарыг авахын тулд тусгай анкет бөглөн

Tibetan Cultural Center
Attn: Sangha Registration
P.O. Box 2563
Bloomington, IN 47402

хаягаар илгээнэ. Цахим шуудангийн хаягаа хавсаргана уу? Суудал тоотой, эрт захиалах хэрэгтэй. Бөглөх анкетаа доорх товчин дээр дарж гаргана уу?